- Сэтгүүлч
- 2024/02/20
- 340
Загреб хот 2025 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ийг зохион байгуулна
Дэлхийн бөхийн түүхэнд анх удаа ирэх 2025 онд Хорватын нийслэл Загреб хотод насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Тус тэмцээн 2025 оны есдүгээр сарын 13-21-ний өдрүүдэд товлогджээ.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо энэхүү шийдвэрийг өчигдөр хуралдаж гаргасан байна. Ингэхдээ Загреб хотын олон жилийн оролцоо, тэмцээн хүлээн авч зохион байгуулсан байдал зэргийг үндэслэжээ.
Тодруулбал, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны календарчилсан төлөвлөгөөнд тусгагдсан тэмцээнүүд болох Европын аварга болон дэлхийн чансаа олгох цуврал тэмцээнүүдийг өнгөрсөн онд амжилттай зохион байгуулсан. Мөн улирлын нээлтийн тэмцээнүүдийг ч олон удаа хүлээн авч, арвин туршлага хуримтлуулжээ.
Эх сурвалж: Монголын Чөлөөт Бөхийн Холбоо
Санал болгох
-
Монгол Улсын Их Хурлын дэд хороодын өнөөдрийн /2025.11.03/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
-
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.11.03/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл