Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн жавартай байна.

2024 оны хоёрдугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун өмнөд хэсгээр үүлэрхэг. Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 25-30 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 20-25 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө 18-20 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Өдөртөө 20-22 хэм хүйтэн байна.


2024 оны хоёрдугаар сарын 22-ноос 2024 оны хоёрдугаар сарын 26-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн хойд хэсгээр, 24-нд тал хээрийн нутгаар, 25-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 22, 23-нд өдөртөө бага зэрэг хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 25-30 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 33-38 хэм, өдөртөө 19-24 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн байна.

Санал болгох

Сэтгэгдэл

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа