- Сэтгүүлч
- 2024/02/26
- 575
“Цэргийн археологи” төслийг хэрэгжүүлнэ
“Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ой”-г тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Шинжлэх Ухааны Академийн харьяа Археологийн хүрээлэн, Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэн хамтран “Цэргийн археологи” төслийг хэрэгжүүлэхээр болжээ.
Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал доктор (Ph.D), дэд профессор, хурандаа Д.Содномцог, Шинжлэх Ухааны Академийн Археологийн хүрээлэнгийн захирал доктор (Ph.D), дэд профессор Г.Эрэгзэн, Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), хурандаа А.Ганбилэг нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.
Төслийн зорилго нь Халхын голын байлдаан болсон түүхэн газар, нутагт цэргийн археологийн хамтарсан судалгааг эхлүүлэх, цэргийн археологийн судалгааны арга зүйг хөгжүүлэх, цаашид цэргийн археологийн судалгааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, илэрсэн олдвор хэрэглэгдэхүүнийг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, музейн сан хөмрөгийг баяжуулах, хамтын судалгааны бүтээл туурвихад оршиж байгаа юм.

Санал болгох
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар 2026 оны 10 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд төрийн айлчлал ...
-
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан “Оюу Толгой” ХХК-ийн ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнг...


Сэтгэгдэл