- Сэтгүүлч
- 2024/03/14
- 363
Шар усны үерт 11 өрхийн гэр байшин, хоёр нүхэн гарц өртлөө
Өнгөрсөн хоногт /2024.03.13/ нийслэлийн Сонгинохайрхан, Багануур, Налайх дүүрэгт болон Увс аймгийн Давст суманд айл өрх шар усны үерт автсан тухай дуудлагаар алба хаагчид ажиллалаа.
Түүнчлэн төмөр замын доод талын болон авто замын доогуурх хоёр нүхэн гарц шар усны үерт автсан дуудлагаар ажилласан байна.
Ингэхдээ мотопомп ашиглан усыг соруулах, суваг шуудуу гаргаж ус зайлуулах мөн зарим айлын гэрийг нүүлгэн шилжүүлж аюулгүй болгосон байна.
Цаашид ч цас ихээр хайлж шар усны үерийн аюул үргэлжлэх тул иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд суваг шуудуу гаргах, үерийн аюултай бүсээс яаравчлан нүүх зэргээр шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалахыг анхааруулъя.
Эх сурвалж: ОБЕГ
Санал болгох
-
Монгол Улсын Сэтгэл судлалын шинжлэх ухааны доктор, профессор Д.Санжжавын нэрэмжит Олон улсын эрдэм шинжилгээний хурал 12 дахь жилдээ "Нийгмийн сэтгэл зүйн тулг...
-
“Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг Дэлхийн банк болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлж байна.


Сэтгэгдэл