
- Сэтгүүлч
- 2024/03/27
- 222
ХХААХҮЯ: 49 үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх дүгнэлтийг цуцаллаа
Салбарын улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр хяналт шалгалтаар их эрсдэлтэй үнэлэгдсэн мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэх улсын (ахлах) байцаагчийн дүгнэлттэй 49 үйлдвэрийн дүгнэлтийг цуцаллаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын баталсан 2023 оны А/253 дугаар тушаалын дагуу Салбарын улсын ерөнхий байцаагчийн 08-00-02/29 тоот төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамжаар улсын хэмжээнд мал, төхөөрөх үйлдвэр, цех, дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.
Хяналт шалгалтын дүнгээр Засгийн газрын 2022 оны 224 дүгээр тогтоолоор батлагдсан "Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт"-ын шаардлагыг хангаагүй их эрсдэлтэй үнэлэгдсэн мал төхөөрөх, мах боловсруулах нийт 49 үйлдвэр, цехэд олгосон улсын (ахлах) байцаагчийн дүгнэлтийг Салбарын улсын ерөнхий байцаагчийн шийдвэрээр үйл ажиллагаа эрхлэх дүгнэлтийг цуцалж, холбогдох арга хэмжээг авч , хэрэгжүүлж ажиллах чиглэлийг Мал эмнэлгийн ерөнхий газар, Аймаг болон Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүргүүлээд байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
Санал болгох
-
Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн зуны тэргүүн сарын цагаагчин могой сарын шинийн 09-ний гурван хөх мэнгэтэй хөх луу өдри...
-
Өнгөрөгч сард буюу 2025 оны 5 дугаар сарын 29-нд Бүгд Найрамдах Солонгос Улсын Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яам, Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам бо...
Сэтгэгдэл