Хүүхдийн төв номын сан зохиолч, уншигчийн уулзалтыг МЗЭ-ийн шагналт хүүхдийн зохиолч О.Бяруузана болон Нийслэлийн ерөнхий боловсролын 116 дугаар сургуулийн сурагчидтай хамтран зохион байгууллаа.
 
Зохиолч О.Бяруузана тус сургуулийн сурагчидтай 2023 оны 11 дүгээр сард Зайсан хилл цогцолборт болсон “Хүүхдийн ертөнц” өдөрлөгөөр анх уулзаж байсан бол хоёр дахь уулзалтыг Хүүхдийн төв номын сангийн “Боловсрол хөгжил” уншлагын танхим зохион байгуулав.
 
Уулзалтаар О.Бяруузана зохиолчийн “Хадаан” зохиолоор мэтгэлцэж, идэвхтэй оролцсон сурагч Төгөлдөр, Тэрбишдагва, Баасандорж, Цэрэнтогтох Дөлгөөн нарт өөрийн бүтээлээс бэлэглэлээ.
 
"Нандин хайр дууг хэн хамгийн сайн дуулах вэ" уралдаанд Амирлан тэргүүлж удаах байрыг Гэгээн-Учрал, Энхжаргал нар эзэллээ.
 
Сурагчид танин мэдэхүйн АХА тэмцээнд оролцож 12 дугаар ангийн сурагч Төгөлдөр, Баасандорж, Цэрэнтогтох нар эхний 3 байрт шалгарч номын бэлэг гардан авлаа.
 
Энэ удаагийн уулзалт халуун яриа өрнөсөн, гэгээн орчин бүрдсэн, номын бэлэгтэй байсан төдийгүй 6 сард дахин уулзахаар товлов гэж Хүүхдийн төв номын сангаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа