БОАЖЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтохоор ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймагт ажиллаж байна.
 
Ажлын хэсэг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрийн 02 дугаартай “Орчны бохирдлыг бууруулах, хуулийн хэрэгжилтийг хангах, эрчимжүүлэх талаар” албан даалгаврын хэрэгжилттэй танилцаж, Улсын онцгой комиссын Шуурхай штабтай хамтран аймаг, сумдын онцгой комисст сэг зэм устгалын ажлыг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл хүргүүлж, орон нутгийн байгаль орчны хяналтын Улсын байцаагчдад чиглэл өгч ажиллалаа.
 
Сүхбаатар аймгийн хувьд өнгөрсөн намар, өвлийн улиралд маш цас орж, шуурсны улмаас зуд болж, улсын хэмжээнд малын зүй бус хорогдол хамгийн их гарсан буюу 1400000 толгой мал хорогдсон дүн мэдээ нэгтгэгдээд байна.
 
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 13 сумын 58 багийн нутаг дэвсгэрт 460 гаруй газрын байршлыг Улсын онцгой комиссын Шуурхай штабаар хянуулж, сэг зэм устгах цэгийг тогтоосон байна.
 
Зүй бусаар хорогдсон малын сэг зэмийг цуглуулах, устгах ажлын хүрээнд айлуудын өвөлжөө, хаваржаа, орон нутгийн төв зам дагуу болон уст цэг, булаг шанд орчмын 5268 сэг зэмийг цуглуулж, устгаад байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа