- Сэтгүүлч
- 2024/04/10
- 128
Цэргийн төв эмнэлгийн эрт илрүүлгийн баг Сүхбаатар аймагт ажиллаж байна
Цэргийн төв эмнэлгийн эрт илрүүлгийн баг зүүн аймгуудад ажиллахаар явсан.
Эрт илрүүлгийг эрчимжүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын хэрэгжилтийг хангах хүрээнд тус эмнэлгийн эмч нарын баг нүүдлийн амбулаториор иргэдэд үзлэг оношилгоо шинжилгээ хийж буй бөгөөд энэ сарын 4-6-нд Мөнххаан суманд ажилласан байна.
Мөнххаан сум нь нийт 4983 хүн амтай. Аймгийн эмнэлэгт 268 иргэн эрт илрүүлэгт орсон бол Цэргийн төв эмнэлгийн нүүдлийн амбулаторийн үзлэгт 240 хүн хамрагдав. Иргэд дотор, гэмтэл, мэс засал, зүрх судас, шүд, арьс харшил, нүд, мэдрэл, эмэгтэйчүүд, халдварт гэсэн 10 чиглэлээр үзлэгт орж, ХБДЗ-ын уян дуран, элэгний В, С вирус, ДОХ, Syphilis, ПАП тестийн шинжилгээ өгч оношлуулсан байна.
Үзлэгээр Мөнххаан сумын иргэдийн дунд шүдний өвчлөл хамгийн их бүртгэгдсэн бөгөөд үзлэгт хамрагдсан хүмүүсийн 56,6 хувийнх нь шүд цооролттой гарчээ. Мөн эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний үрэвсэл, үтрээний үрэвсэл өндөр хувьтай гарсан байна. Нүдний өвчлөл тэргүүлэх өвчлөлд багтсан бөгөөд үзлэгт хамрагдсан 240 хүний 27.8 хувьд нь болрын цайлт илэрсэн байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл