УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон түр хороод
Улсын Их Хурал дахь ажлын хэсэг, байнгын хороодын 2024 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
НЭГ. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН |
||||
1 |
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо |
Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан |
15.00 |
334 тоот |
ХОЁР. БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН |
||||
1 |
Нийгмийн бодлогын байнгын хороо |
· Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2024.04.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ |
10.00 |
“Их засаг” |
2 |
Хууль зүйн байнгын хороо |
· Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.11.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ |
12.00 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
3 |
Хянан шалгах түр хороо /Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх/ |
· Түр хорооны тогтоолын төсөл /Түр хорооны сонсгол товлон зарлах тухай/ · Түр хорооны тогтоолын төсөл /Нотлох баримт шинжлэн судлах дараалал тогтоох тухай/ · Түр хорооны тогтоолын төсөл /Сонсголд гэрч дуудах тухай/ |
14.00 |
“Их засаг” |
4 |
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо |
· Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/ |
15.00 |
“Үндсэн хууль” |
Сэтгэгдэл