- Сэтгүүлч
- 2024/05/01
- 576
Кени улсад үерийн улмаас 71 хүн амь насаа алдаж, 110 хүн эмнэлэгт хүргэгджээ
Кени улсын Накуру мужийн Май Махиу хотын ойролцоо болсон үерийн улмаас 71 хүн нас барж, 110 хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж тус мужийн захирагч Сюзан Кихика өчигдөр мэдэгджээ.
Тус хотын үерийн далан сэтэрч, төмөр замын доогуурх гармаар дамждаг ус зайлуулах хоолой бөглөрснөөр хот үерт автжээ.
Үүний улмаас мод үндсээрээ булгарч, тээврийн хэрэгсэл болон байшингууд олноор урсаж, олон хүн амь насаа алдсан байна.
Аврах багийнхан үүссэн шавар, хог хаягдлыг цэвэрлэж байгаа бөгөөд амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй байгаа аж.
Кени улсад гуравдугаар сараас хойш бороотой байгаа бөгөөд энэ хугацаанд 103 иргэн амиа алдаж, олон мянган айлыг нүүлгэн шилжүүлээд байна.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд орсон борооны нөлөөлөл олон газарт мал аж ахуй, газар тариаланг устгаж, өлсгөлөн, усны хомсдолд оруулаад байгаа талаар Засгийн газрын Хэвлэлийн төлөөлөгч Исаак Майгуа мэдэгдлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Санал болгох
-
Украины Үндэсний мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский энэ сарын 14-нд мэдэгдэхдээ, НАТО-д элсэх нь Украины хувьд хамгийн ...
-
Австрали улс гадаадын хоригдлуудыг Номхон далайн жижиг арал болох Науру руу шилжүүлж эхэлсэн нь олон нийтийн дунд маргаан дагуулаад байна.


Сэтгэгдэл