- Сэтгүүлч
- 2024/05/02
- 339
Монголын хоккейн баг хүрэл медальтай ирлээ
Узбекистан улсын Ташкент, Самарканд гэсэн хоёр хотод шайбтай хоккейн 18 хүртэлх насны Ази, Далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд боллоо.
Тэмцээнд 10 орны баг өрсөлдөхөд манай улсын хоккейн баг дөрвөн хожил, нэг хожигдолтойгоор хүрэл медаль хүртлээ.
Монголын баг хэсэгтээ Энхэтхэг (32:0), Макао (25:0), Индонез (8:2)-ийн багийг хожсон бол Тайландын багт (6:3) хожигджээ.
Улмаар хагас шигшээд АНЭУ (4:2)-ын багийг хожсоноор хүрэл медаль хүртэж, өнгөрсөн жилийн тус тэмцээний амжилтаа бататгасан ба тэмцээний шилдэг тоглогчоор У.Цэнгэл тодорсон байна.
Монголын баг бүрэлдэхүүнд багийн ахлагчаар А.Мэргэн, дасгалжуулагчаар Б.Зориг, И.Алтангэрэл, М.Отгонбаяр нар ажиллалаа гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

Санал болгох
-
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тохиолдлыг тодорхойлох, эрсдэлийг хуваарилах зорилгоор 2026-2028 онд мөрдөх “Малын индексжүүл...


Сэтгэгдэл