- Сэтгүүлч
- 2020/09/10
- 1928
УКРАИН: Төрд итгэх олон нийтийн итгэл алдарч байна...
Украинчуудын 78 хувь нь төрийн байгууллага, албан тушаалтнуудад итгэхгүй байгааг Разумов төв болон Илко Кучеривын ардчилсан санаачилгын сангаас хамтран зохион байгуулсан судалгааны дүн харууллаа. Өөрөөр хэлбэл, судалгаанд оролцогчдын 36.5 хувь нь төрийн байгууллага, албан тушаалтанд “огт итгэдэггүй” гэж хариулсан бол 41.2 хувь нь “бараг л итгэдэггүй” гэж хариулсан байна.
Төрийн байгууллага, албан тушаалтанд итгэх хүмүүсийн итгэлийн түвшин өмнөх судалгааны дүнтэй харьцуулахад буурах хандлагатай байгааг судалгааг зохион байгуулагчид онцолсон байна.
Судалгааны дүнгээс харахад иргэд хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд итгэх итгэл доогуур байна. Дээд шүүхэд итгэхгүй гэж 69 хувь нь хариулсан бол, прокурорын байгууллагад 73 хувь, Үндэсний авлигатай тэмцэх товчоонд 73 хувь, Авлигын эсрэг тусгай прокурорын газарт 70.5 хувь, Авлигын эсрэг дээд шүүхэд 70, Авлигаас урьдчилан сэргийлэх үндэсний газарт 70 хувь нь итгэхгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Судалгааг 7 дугаар сарын 3-9-ний хооронд Украин улсын хэмжээнд насанд хүрсэн 2022 иргэдээс авсан бөгөөд Крым, Донецк, Луганскийн бүс нутгийг хамруулаагүй байна.
Санал болгох
-
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 15-30 см-ийн зузаан цас орж, 80 км/цагийн хурдтай цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан бай...
-
Филлипин улсын Квирино мужийн Нагтипунан орчимд “Пепито” нэртэй супер хар салхи арваннэгдүгээр сарын 17-нд 305 км/цагийн хурдтай шуурсан талаар тус улсын Аг...
Сэтгэгдэл