Гол, усны ослоос сэрэмжлүүлж байна
Урин дулааны улирал ирж цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан иргэд голын эрэг дагуу амарч, зугаалдаг. Гол, нуурын усанд осолдох тохиолдол нийслэлд сүүлийн өдрүүдэд 2 удаа бүртгэгдлээ.
Иймд:
-Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
-Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
-Хүүхдийг гол горхи, нуур, цөөрөм рүү ганцааранг нь явуулж тоглуулахгүй байх
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
-Булчин, шөрмөс татах үед гол усанд орохоос татгалзах
-Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх
-Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарах
-Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
Санал болгох
-
Эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч ажилтнуудын ажиллах орчин нөхцөлийг сайжруул...
Сэтгэгдэл