- Сэтгүүлч
- 2024/05/15
- 292
Хот, нийтийн аж ахуйн салбарын 13 мэргэжлээр 100 хүүхдийг Германд сургана
Нийслэлийн Засаг даргын захирамжаар хот, нийтийн аж ахуйн чиглэлээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад суралцах сурагчдыг сонгон шалгаруулах “Нарийн мэргэжлийн мэргэжилтэн бэлтгэх тухай” ажлын хэсгийг байгуулсан.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Хосбаяраар ахлуулсан ажлын хэсэг Нийслэлийн Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ, “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, Захирагчийн ажлын алба, дүүргүүдийн хот нийтийн аж ахуйн салбарт тогтвор, суурьшилтай ажиллаж буй албан хаагчдын 18-22 насны хүүхдүүдийн судалгааг авч, сонгон шалгаруулалтын хүрээнд ганцаарчилсан ярилцлагыг тавдугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлсэн юм.
Сонгогдсон хүүхдүүд эх орондоо 11 сар герман хэлний бэлтгэлд хамрагдах юм.
Хэлний шалгалтдаа тэнцсэн тохиолдолд Герман Улсад дараах нарийн мэргэжлээр 3 жил суралцана.
- Метроны засварчин
- Нийтийн тээврийн инженер, засварчин
- Дулааны слесарь
- Цахилгаанчин
- Агуулах, ложистикийн мэргэжилтэн
- Үйлдвэрийн механикжуулалт, Мехатроник,
- Гүний барилга байгууламжийн инженер, мэргэжилтэн
- Металл
- Хүнсний технологич
- Систем, интеграцчлал мэдээллийн технолгийн мэргэжилтэн
- Бетон ба төмөр бетоны мэргэжилтэн
- Токерчин
- Цэцэрлэгжүүлэлт, ландшафт
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэс...
-
Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж буй. Нийт худалдан авалтын 95 хувийг ОХУ эзэлж байгаа бол үлдсэн хувийг урд хөрш БНХАУ бүрдүүлж байна...


Сэтгэгдэл