Испанийн Ерөнхий сайд эхнэрийнхээ авлигын хэрэгт буруутгагдаж, гүтгэн доромжлуулснаас хойш долоо хоногийн дараа огцрохгүй гэдгээ энэ даваа гарагт мэдэгдэв.

Дэмжигчдээ олон удаа гайхшируулж, улс төрийн хувьд оршин тогтнох чадвараараа консерватив шүүмжлэгчдээ бухимдуулж байсан ноён Санчесийн шийдвэр нь түүний хувьд ч, улс орных нь хувьд ч, бүх Европын хувьд чухал шийдвэр байлаа.

Ноён Санчес өнгөрсөн долоо хоногт олон нийтийн сэтгэлийг хөдөлгөсөн захидал илгээж, үүндээ эхнэрийнх нь эсрэг мөрдөн байцаах ажиллагаа эхэлсэн тул тэрээр өөрийн ажлын хуваариа түр зогсоосныг мэдэгдсэн. Тэрээр гэр бүлийнхнийх нь эсрэг дарамт шахалт тэвчихийн аргагүй болсон тул ажлаа хүлээлгэн өгөх бодолтой байгаагаа бичсэн байсан.

Гэвч энэ даваа гарагт олон хоногийн турш олны анхааралд байсан тэрээр эцэст нь тэрхүү бодлоосоо ухрав. Испанийн прокурорын газар түүний эхнэрийн эсрэг гаргасан гомдлын нотлох баримт хангалтгүй хэмээн хэрэгсэхгүй болгохоор тогтоожээ.

Ноён Санчес Ерөнхий сайдын Монклоа өргөөнөөсөө “Би илүү хүчтэйгээр үргэлжлүүлэн ажиллахаар шийдсэн” хэмээжээ.

Ерөнхий сайдын эхнэртэй холбоотой энэхүү гэнэтийн сенсацыг Испанийн шүүгч улс төрчид болон бусад нэр хүндтэй Испаничуудын эсрэг гомдол гаргадгаараа алдартай "Цэвэр гар" гэх бүлгэм гаргасан.

Тус бүлгэм нь ноён Санчесийн эхнэр Бегонья Гомесыг авлигын хэрэгт буруутган гомдол гаргасан бөгөөд ямар ч шүүлтүүргүй цахим мэдээг нотлох баримт болгосноо хүлээн зөвшөөрчээ.

Хатагтай Гомезийг ажлын хамтрагч нараа тендерт шалгарах зарим гэрээ байгуулахад нь туслах зорилгоор албан тушаалаа урвуулан ашигласан гэж цахим хэвлэл мэдээллээр гарсан мэдээлэлд үндэслэн шүүгч урьдчилсан мөрдөн байцаалт явуулахыг тушаасан. Харин Засгийн газраас хатагтай Гомезийн энэхүү үйлдлүүдийг үгүйсгэж, түүний эсрэг гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзжээ.

Ноён Санчес өөрийн хүнлэг чанар, гэрлэлтийнхээ бат бөх байдлыг баталж “Би улс төрд нэг их хүлээн зөвшөөрөгдөөд байдаггүй мэдрэмжийг харууллаа”, "Ардчилал хэрхэн хамгаалагддагийг дэлхий нийтэд харуулъя" хэмээжээ.

Ноён Санчесийн олны анхаарлын татсан энэхүү үйлдэл нь чин сэтгэлээсээ байсан уу, эсвэл дэмжлэг өрөвдөх сэтгэлийг олж авах улс төрийн тоглолт байсан уу гэсэн асуултууд Испанид үлдлээ. Одооноос эхлэн ноён Санчес популизм, үндсэрхэг үзэл өсөн нэмэгдэж буй энэ үед Европын тавцан дахь хамгийн найдвартай дуу хоолойн нэг хэвээр үлдэх болно.

Эх сурвалж: https://www.nytimes.com

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа