- Сэтгүүлч
- 2020/09/11
- 1386
“Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяны хүрээнд эссэний уралдаан зарлалаа
Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн зөв, зохистой хэрэглээг дэлгэрүүлэх, мөнгөн тэмдэгтийн насжилтыг уртасгах зорилгоор “Халаасанд бус хэтэвчинд, овоонд бус хэрэглээнд” аяныг 2020 оны 8 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл орон даяар хэрэгжүүлж байна.
Дээрх аяны хүрээнд иргэдэд мөнгөн тэмдэгтийг улс орны тусгаар тогтнолын бэлгэдэл, үнэт цаасных нь хувьд цэвэр нямбай, зүй зохистой хандахыг уриалж, холбогдох мэдээ мэдээллээр ханган ажиллаж байна. Энэ хүрээнд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, тэдний үндэсний мөнгөн тэмдэгтэд хандах хандлага, түүний үнэ цэнэ, утга учрын талаарх ойлголт, санал, дэвшүүлж буй асуудлын талаар хэлэлцүүлэх зорилгоор эссэ бичлэгийн уралдааныг 9 сарын 7-ноос 25-ны өдрүүдэд зарлаж байна.
Эссэн бичлэгийн уралдааны удирдамжтай энд дарж танилцана уу.
Эх сурвалж: Монголбанк
Санал болгох
-
Булган аймагт 2024 оны орон нутгийн сонгуульд МАН ялалт байгуулж, миний бие 2024 оны 11 дүгээр сарын 14-ны өдрөөс аймгийн Засаг дарга хэмээх хариуцлагатай ажлыг...
-
Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, 50 орчим мянган иргэн аюулгүй, тав тухтай, эрүүл, ногоон байгууламж бүхий орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх...


Сэтгэгдэл