Ө.Золбаяр: Даяаршлын эрин үед монгол өв соёл маань залуу үед өвлөгдөж яваасай
Үзэгч, сонсогч, уншигчдад бэлтгэн хүргэдэг “100 асуулт” нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ө.Золбаяр оролцож, ярилцсаныг хүргэе.
-Манай уншигчдад өөрийгөө болон гэр бүлээ танилцуулна уу?
-Намайг Өлзийбаярын Золбаяр гэдэг. 1984 онд төрсөн. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг Цахилгаан системийн инженер мэргэжлээр төгссөн. Ам бүл долуулаа. Эхнэр, таван хүүхдийн хамт амьдарч байна. Хоёр охин, гурван хүүтэй. Том охин 17 настай, бага хүү нэг ой зургаан сартай. Их, дээд сургууль төгссөн цагаасаа хойш телевиз, радиод ажиллаж байгаад, 2017 оноос Ерөнхийлөгчийг Ерөнхий сайд байх үеэс хэвлэлийн төлөөлөгчөөр нь ажиллаж эхэлсэн.
-Аль нутгийнх вэ?
-Угсаа гарвалаа яривал аав минь Өмнөговь аймгийн Баяндалай сумынх. Аавын маань аав мөн Өмнөговь аймгийн хүн байсан. Нутгийнхаа Санхүүгийн хэлтсийн даргыг 25 жил тасралтгүй хийсэн. Нөгөө өвөө маань 92 настай н.Сүрэнхорлоо гэдэг хүн байдаг. Цэдэнбал дарга тогтоол гаргаж, анх долоон оюутныг геофизик инженерээр сургахаар Унгар улс руу явуулсны нэг нь өвөө маань юм. Сургуулиа төгсөж ирээд, Монгол Улсыг усжуулах бүхий л ажлыг хийсэн байдаг. Усны хайгуул хийж, зураг гаргаж, худаг ухах газрыг тогтоосон.
-Та яаж сэтгүүлч болсон бэ?
-Өөрийн дур сонирхлоор болсон. Багаасаа мэдээ үзэх дуртай байсан. Арван жилээ төгсөөд, намайг ШУТИС-д ороход манай найзууд гайхаж байсан л даа. “СУИС-д орох байх гэж бодож байсан” гэж хэлж байсан. Би ес, аравдугаар ангидаа ШУТИС-ийн гүнзгийрүүлсэн сургалттай лицей дунд сургуульд суралцаж байсан. Лицей төгссөн хүүхдүүдэд их, дээд сургуулиас нь урилга ирж, шууд элсэн суралцах боломжтой байдаг. Ингээд л цахилгаан системийн инженер мэргэжлээр суралцаж, төгссөн. Дур сонирхолдоо хөтлөгдөж сэтгүүлч болсон.
-Ажлын анхны гараагаа хаанаас эхэлсэн бэ?
-Анх 112.1 эх орон залуусын радиод ажиллаж эхэлсэн. 2004 оны гуравдугаар сарын 8-ны өдөр СГЗ Гүрбазар ахтай эфир дээр хамт сууж эхэлсэн. Дараа нь 2006 онд телевизийн салбар руу “халтирч” орсон.
-Тухайн үед эфирт юу гэж ярьдаг байсан бэ?
-Тэр үед сошиал одоогийнх шиг ингэж их хөгжөөгүй, радио, фм-ийг хөгшин залуугүй бүгд сонсдог байсан. Бараг л тэр үеийн фэйсбүүк байсан байх шүү.
-“Ийгл” телевизэд хэдэн онд орсон бэ?
-2012 онд ажилд орсон.
-Ямар спортод дуртай вэ?
-Төрөл бүрийн спорт сонирхдог. Тухайлж хичээллэсэн спорт гэвэл фитнессээр хичээллэхийг оролддог. Багадаа барилдах дуртай байсан. Чөлөөт бөхөөр хэдэн сар хичээллээд орхисон.
-Бүх ажлаа хаяад ч хамаагүй хорхойсож үздэг спорт бий юу?
-Үндэсний бөх. Энэ спорт бол манай өв соёлыг тээсэн гоё спорт шүү дээ. Бөхчүүдтэй юм яриад суухад цаанаасаа л гоё байдаг.
-Таны амьралдаа баримталдаг зарчим юу вэ?
-Хүнд тус болж шалихгүй юмаа гэхэд дараа болохгүй байх юмсан гэж боддог.
-Хамгийн ихээр нандигнадаг зүйл тань юу вэ?
-Ямар ч эргэлзээгүйгээр гэр бүлээ гэж хэлнэ.
-Энэ амьдралаас олж авсан хамгийн том ололт?
-Хүн нэг л амьдарна гэж ярьдаг шүү дээ. Би үүнтэй санал нийлдэггүй юм. Сүүлд бурхан шашинтны номыг судалж уншаад, ойлголт аваад ирэхээр тийм бодол төрсөн. Урд насны амьдрал, одоогийн насны амьдрал, дараа төрлийн насны амьдрал гэж байдаг гэж бурхны номлолд байдаг. Бурхны шашинтай оронд хүн болж төрөх нь гэгээрэх сайхан боломж. Бурхны номлолыг эх хэлээрээ судлах боломжтойдоо чин сэтгэлээсээ баярлаж явдаг.
-Таныг тодотгодог зан чанар юу вэ?
-Ээжийнхээ занг дуурайсан юм уу гэж боддог. Манай ээж хүн бүртэй сайхан харьцдаг. Аль болох хүнийг гомдоочихгүй юмсан гэж боддог. Яг шазуур нь хөдөлвөл хатуу зан гаргадаг.
-Таны амьдралын баатар хэн бэ?
-Аав, ээж хоёр минь. Ээж маань амьдралд ямар юм тохиолдсон ингэж давж болдог шүү гэдгийг амьдралаараа харуулсан. Тиймээс би ээжийнхээ үгийг бурхны сургааль шиг л үздэг. Аав маань аливаад сайхан уул шиг байж байдаг. Үг хэлэхээрээ гэр дүүртэл жинтэйхэн шиг үг хэлдэг. Манай говийнхон ерөнхийдөө аливаад дэв дав гэдэггүй.
-Сэтгэл санаа таагүй өдөр таны сэтгэлийг юу засдаг вэ?
-Сэтгэл тавгүйтвэл заал руу орчихдог. Төмрөө бариад дасгалаа хийхээр цусны эргэлт сайжраад, хөлс гараад эхлэхээр хий тавигддаг. Ингээд аз жаргалын гормон ялгарч, фитнессээсээ гарахад юмс өөрөөр харагдаж эхэлдэг.
-Таны хувьд төгс аз жаргал гэж юуг хэлэх вэ?
-Гэр бүлийн аз жаргал юм.
-Таны хувьд хамгийн ихээр харамсаж явдаг зүйл юу вэ?
-Ажил ажил гэж явсаар гэр бүлээ орхигдуулсан явдал. Хүүхдүүдтэйгээ өнгөрөөх цагаа ажилдаа илүү зарцуулдаг. Нэг талдаа ажил алба бүтэмжтэй явж байгаа боловч нөгөө талдаа хүүхдийнхээ бага балчир насанд хамт байж чадаагүй. Хүүхдүүдтэйгээ парк орох, зугаалах тэр мөчүүд хамгийн тод, нандин санагддаг. Энэ мөчүүдийг аль болох олон байлгах юмсан гэж боддог. Манай гэр бүл гэртээ цуглаад, орой 20.00 цагаас хойш утсаа хураалгана гэсэн дүрэм гаргасан. Тэгэхгүй болохоор бүгд утсаа үзээд, ямар ч амьд харилцаа байхгүй болж байна.
-Амьдралдаа хийж байсан хамгийн галзуу зүйл юу вэ?
-Би маш хашир хүн. Тиймээс ийм үйлдэл хийж байсан нь санаанд шууд буухгүй байна.
-Хамгийн их ичиж байсан тохиолдол?
-Монгол Улсын гавьяат тамирчин Раднаа гуай өдгөө 92 настай. Өдөр бүр 10 километр гүйж, бэлтгэл хийдэг гэнэ. Раднаа гуайг Ерөнхийлөгч хүлээн авч уулзсан юм. Энэ үед би ч гэлтгүй тэнд байсан бүх хүн ичсэн байх. “Японы өндөр настан гүйгчийн рекордыг эвдсэн” гэж яриад байгаа юм. Дараа дараагийн ДАШТ-үүдэд оролцох зорилго тавьсан гэсэн. 100 насандаа гүйхгүй юмаа гэхэд шогшиж байна байх аа гээд байгаа юм.
-Таны сэтгэлийг хамгийн ихээр зовоодог зүйл юу вэ?
-Даяаршлын эрин зуунд өв соёл маань бусад орнуудынхтай холилдож байна. Сайн нь ч байна, муу нь ч байна. Хүн, байгаль, амьтныг ялгалгүй хайрладаг соёл монголчуудад илүү байдаг. Энэ нь залуу үед өвлөгдөж яваасай гэж боддог. Монголчуудын 45 хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаа учир хүүхдүүд маань хотшиж байна л даа. Тиймээс би хүүхдүүдтэйгээ зуны улиралд аялах дуртай.
-Танд шалдаа бууж байсан тохиолдол байгаа юу?
-Байхгүй. Тухайн нөхцөлд бууж өгмөөр болдог ч дахиад бодоод үзэхээр өөрчлөгддөг.
-Краш нь хэн бэ?
-Дуучин Ука. Үнэхээр хөдөлмөрч, хандлага нь таалагддаг.
-Өчигдөр, өнөөдөр, маргаашийн алинаар нь амьдарч байна вэ?
-Би аль болох өнөөдрөөрөө, яг одоо цагтаа амьдрах юмсан гэж боддог. Гэхдээ хариуцлагатай ажил хийж байгаа хүний хуьд өчигдрийн алдаа дутагдлаа харж, маргаашийнхаа төлөвлөгөөг гаргаж явахгүй бол болохгүй. Бурхны шашны номлолд яг одоо цагтаа оршог хүн бол Будда юм гэж хэлсэн байдаг.
-Ирээдүйнхээ талаар асуух боломж олдвол та юу асуух вэ?
-Юм асуухгүй. Яагаад гэвэл өнөөдрийн миний хийж байгаа үйлдэл ирээдүйг бүтээнэ. Үйлийн үрийн сургаальд таны одоо яаж явж байгаа чинь урьд нь юу хийж бүтээж явсан бэ гэдгийн л үр дагавар юм. Ирээдүйд таны яаж явахыг одоогийн үйлдэл үр дагавар л харуулна. Бодлоос үйлдэл үүсдэг. Сэтгэлээс бодол үүсдэг. Тийм болохоор сэтгэлээ анхаарч амьдрах ёстой. Хүнд байдаг хамгийн хүчтэй чадвар бол өөрийгөө хөндлөнгөөс ажиглах чадвар гэж бичсэн байна лээ. Энэ үнэн байхгүй юу.

ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл