- Сэтгүүлч
- 2024/06/06
- 367
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
Зургаадугаар сарын 05-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Чонохарайх, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны Хэрлэн, Эг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-25 см нэмэгдсэн.
Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 10 см орчим давсан байна.
Өнөөдөр Булганы нутаг, Сэлэнгийн өмнөд болон зүүн хэсгээр ахиухан хэмжээний бороо орно. Мөн энэ сарын 05-наас 6-нд шилжих шөнө Хэнтий аймгийн нутгаар бороо орох тул голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс
2024-06-05
Санал болгох
-
Энэ оны эхний 9 сарын байдлаар Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 14.5 хувь буюу 5537 гэмт хэргийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэ...
-
2025 оны 11 дүгээр сарын 03-ны орой Сан-Франциско-Колката (Энэтхэг) чиглэлд өнгөрөлтийн нислэг үйлдэж байсан Эйр Индиа компанийн AIC174 дуудлагатай Боеинг-777 м...


Сэтгэгдэл