- Сэтгүүлч
- 2024/06/07
- 101
Нүүдлийн эмнэлгийн баг Завхан аймгийн 7 суманд ажиллаад ирлээ
Эрүүл мэндийн сайдын “Нүүдлийн эмнэлгийг орон нутагт ажиллуулан эрт илрүүлэх, үзлэг оношилгоо шинжилгээг эрчимжүүлэх тухай” А/150 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны хүрээнд УГТЭ-ийн Нүүдлийн эмнэлгийн баг Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Улиастай, Алдархаан, Нөмрөг, Сонгино суманд тавдугаар сарын сарын 9-26-ны өдрүүдэд ажиллаад ирлээ.
Зүрх, мэдрэл, бөөр, уушги, эмэгтэйчүүд, лаборатори, дүрс оношилгоо, дурангийн зэрэг төрөлжсөн мэргэшлийн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнээс бүрдсэн нүүдлийн эмнэлгийн баг бүрэлдэхүүн алслагдсан сумдын иргэдийг эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоонд хамруулахын зэрэгцээ төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж, эрүүл мэндийн асуудлыг нь газардээр нь шийдвэрлэж ажиллалаа.
Завхан аймгийн дээрх 7 сумын 2000 орчим иргэний эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд хамруулж, хавдрын 13 шинэ тохиолдлыг илрүүлэн дараагийн оношилгоо, эмчилгээний асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэн ажилласан.
Нүүдлийн эмнэлгийн дараагийн ээлжийн баг хамт олон 2024 оны тавдугаар 27-ны өдрөөс эхлэн Увс аймагт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн ажиллаж байна гэж Улсын Гуравдугаар төв эмнэлгээс мэдээллээ.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл