- Сэтгүүлч
- 2024/06/11
- 140
“Наадамчдын гүүр”-ийн зураг төслийн ажил дуусаж байна
Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар хийгдэж буй Туулын авто замыг Нисэхийн хурдны авто замтай холбох “Наадамчдын гүүр”-ийн зураг төслийн ажил дуусаж байна.
Наадамчдын авто зам дээгүүр барих энэхүү гүүр нь 800 у/метр, Монгол Улсын анхны дүүжин буюу татлагат гүүр болох юм.
Энэхүү гүүр нь 2 урсгал, 4-6 эгнээ, 2 талдаа явган хүний замтай байх бөгөөд тулгуурын өндөр нь 65 метр байхаар тооцоолж байна.
Гэрээнд заасны дагуу энэ сард зураг төслийн ажил бүрэн дуусаж, 2024-2026 онд барилгын ажил нь хийгдэж ашиглалтад орно.
Нийт 74 сая ам.долларын төсөвтэй уг гүүрийн нийт урт 846.5 у/м байх бол татлагат хэсгийн урт 270 у/м байна.
Энэхүү гүүр баригдсанаар Яармаг Нисэхийн чиглэлийн түгжрэл бүрэн арилж, хотын замын хөдөлгөөний эрчим сайжрах юм гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл