- Сэтгүүлч
- 2024/06/17
- 566
Нийт дуудлагын 72 нь ахуйн хүрээний гал түймрийн дуудлага байжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, ослын 102 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 20 иргэний амь насыг авран хамгаалсан байна.
Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 11 хүн нас барж, 4 хүн гэмтэж бэртсэн.
Нийт дуудлагын 72 нь гал түймэр, 20 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, ес нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Санал болгох
-
ЭМДҮЗ-ийн 2022 оны “Эмийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 11 дүгээр тогтоол болон Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүл...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл