Монгол Улсын Их Хурал /УИХ/-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүн, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай тогтоолыг Сонгуулийн Ерөнхий хорооноос өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд өргөн мэдүүллээ.

Сонгуулийн Ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг хууль тогтоомжид нийцүүлэн 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулсан талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид товч танилцуулав.

Ээлжит сонгуулийн санал хураалтын дүнд үндэслэн Сонгуулийн Ерөнхий хороо 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж, тойрог тус бүрээр хамгийн олон санал авсан нийт 78 нэр дэвшигчийн, мөн нам, эвслийн авсан саналын дүнд үндэслэн 48 нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээ сонгогдсонд тооцох тухай тогтоол гаргасан гэдгийг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч сонгуулийн дүнг хүлээн авч, УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгуулийг амжилттай зохион байгуулсан Сонгуулийн Ерөнхий хороо, сонгуулийг зохион байгуулахад оролцсон нийт төрийн албан хаагчдад талархал илэрхийлж, амжилт хүсэв.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа