- Сэтгүүлч
- 2024/07/01
- 124
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд суудал авсан нам, эвслийн удирдлагыг хүлээн авч уулзаж, УИХ-ын Анхдугаар чуулганыг товлон зарлах өдрийг зөвшилцлөө.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгууль нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа 126 гишүүнийг хосолсон тогтолцоогоор сонгосон онцлогтой болсныг дурдав.
Ингэснээр 2024-2028 оны парламент нь олон намын төлөөлөл, ард түмний төлөөлөл, хамгийн олон эмэгтэй гишүүдээс бүрдэж чадсаныг тэмдэглэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын ээлжит сонгуульд суудал авсан нам, эвслүүд сонгуулийн үеэр өрнөсөн маргаан, талцлыг умартаж, улс орны нийтлэг эрх ашгийн төлөө нэгдмэл байж, ажлаа хийх цаг ирснийг сануулав.
Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хамгаалахын төлөө харилцан ойлголцлыг чухалчилж, урагшаа харж ажиллахыг захилаа.
Уулзалтад Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, ХҮН намын дарга Т.Доржханд, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр, Иргэний зориг Ногоон намын дарга Б.Батбаатар нар оролцлоо.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл