УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийн дүн өнөөдөр /2024.06.30/ баталгаажиж, Сонгуулийн ерөнхий хорооноос бүх хэсэгт саналын хуудсыг 100 хувь гараар нэг бүрчлэн тоолж, санал тоолох төхөөрөмжийн тооноос зөрсөнгүй гэв.  Тиймээс энэ удаа УИХ-ын тойргоос анх удаа сонгогдон, иргэдийг төлөөлөх болсон шинэхэн улстөрчдийг танилцуулж байна.


1-р тойрог: АРХАНГАЙ, ӨВӨРХАНГАЙ, БАЯНХОНГОР

Энэ тойрогт АН-аас нэр дэвшсэн хуульч О.Алтангэрэл, П.Мөнхтулга, Г.Хосбаяр, Д.Жаргалсайхан, Д.Цогтбаатар нар хамгийн олон санал авч, парламентад иргэдийг төлөөлөхөөр боллоо.

2-тойрог: ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, УВС, ХОВД

Энэ тойрогт АН-аас нэр дэвшсэн Б.Түвшин, О.Амгаланбаатар нар УИХ-ын гишүүн болж байгаа бол МАН-аас нэр дэвшсэн Хүнс, хөдөө аж ахуйн сайд З.Мэндсайхан, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Заяабал, Ховд аймгийн Засаг дарга Э.Болормаа нар хамгийн олон санал авчээ.

3-р тойрог: БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ

Энэ тойрогт МАН-аас нэр дэвшсэн Х.Жангабыл анх удаа УИХ-ын гишүүн болж байна.

4-р тойрог: ОРХОН, БУЛГАН, ХӨВСГӨЛ

Энэ тойрогт МАН-аас нэр дэвшсэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Д.Үүрийнтуяа хамгийн олон санал авч, анх удаа УИХ-ын гишүүн болж байна.

5-р тойрог: ТӨВ, ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ

Энэ тойрогт АН-аас нэр дэвшсэн Д.Батбаяр, С.Эрдэнэболд нар МАН-аас нэр дэвшсэн Ерөнхийлөгчийн зөвлөх С.Лүндэг нар анх удаа УИХ-ын гишүүн болж байна.

6-р тойрог: ХЭНТИЙ, СҮХБААТАР, ДОРНОД

Энэ тойрогт МАН-аас нэр дэвшсэн Дорнод аймгийн Засаг дарга П.Бадамсүрэн, Ерөнхийлөгчийн төрсөн дүү У.Отгонбаяр, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхөлөг, Л.Соронзонболд нар хамгийн олон санал авсан бол АН-аас нэр дэвшсэн Ш.Бямбасүрэн нар анх удаа УИХ-ын гишүүн болж байна.

7-Р ТОЙРОГ: ДОРНОГОВЬ, ГОВЬСҮМБЭР, ӨМНӨГОВЬ, ДУНДГОВЬ 

Энэ тойрогт АН-аас нэр дэвшсэн Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, Ц.Мөнхбат, Д.Ганбаатар нар парламентад иргэдийг төлөөлөхөөр болсон юм.

8-р тойрог: БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

Энэ тойрогт ХҮН намаас нэр дэвшсэн П.Наранбаяр анх удаа парламентад иргэдийг төлөөлөх гэж байна.

9-р тойрог: БАЯНГОЛ ДҮҮРЭГ

Энэ тойрогт ХҮН намаас нэр дэвшсэн Ж.Золжаргал 39.771 сонгогчийн санал авч УИХ-ын гишүүн болж байна.

10-Р ТОЙРОГ: СҮХБААТАР, ЧИНГЭЛТЭЙ

Энэ тойрогт МАН-аас нэр дэвшсэн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд асан О.Батнайрамдал, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар сонгогдсон бол АН-аас нэр дэвшсэн Ц.Баатархүү, Х.Болормаа нар анх удаа УИХ-ын гишүүн болж байна.

11-р тойрог: СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

Энэ тойрогт МАН-аас нэр дэвшсэн Соёлын сайд Ч.Номин, хотын даргын орлогч П.Сайнзориг, СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай нар анх удаа УИХ-ын гишүүн болж байна.

12-р тойрог: ХАН-УУЛ ДҮҮРЭГ

Энэ тойрогт МАН-аас нэр дэвшсэн Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан, Ж.Алдаржавхлан нар сонгогдсон бол АН-аас нэр дэвшсэн сэтгүүлч Ч.Лодойсамбуу парламентын гишүүн болох болзлоо хангалаа.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа