- Сэтгүүлч
- 2024/07/02
- 167
Допингийн төрлийн бодис, бэлдмэл, энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулав
Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хороо, Монголын үндэсний бөхийн холбоо хамтран допингийн эсрэг сургалтыг өнөөдөр зохион байгуулав.
Тус сургалт нь Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд барилдах бөхийн гал, дэвжээний удирдлага, ахлагч, багш-дасгалжуулагч нарын допингийн төрлийн бодис, бэлдмэлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, тэднээр дамжуулан тамирчдыг энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооны дарга Н.Мягмар сургалтыг нээж хэлсэн үгэндээ Монголын үндэсний дархлаа, өв соёлын тод илэрхийлэл болсон үндэсний бөхийн спортыг дэлхийд хориглогддог допингийн төрлийн бодис, энэ төрлийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь чухал болохыг онцлов.
Сургалтаар Дэлхийн допингийн эсрэг код буюу баталсан эрх зүйн хэм хэмжээний зохицуулалтын тухай, Дэлхийн допингийн эсрэг байгууллагаас баталсан хориглосон бодисын жагсаалт, Шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд үүсэх үр дагавар, түүнээс урьдчилан сэргийлэх, Үндэсний их баяр наадам зохион байгуулах үйл ажиллагаанд Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын оролцоо, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай ойлголт, хор уршиг, хуулийн хариуцлага, урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлээр мэдээлэл, зөвлөмж өглөө гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл