Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штаб үерийн гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж тэдний санал, зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусгаж байна.

Тухайлбал, Газар зохион байгуулалт геодези зураг зүйн ерөнхий газраас Шуурхай штабт холбогдох мэргэжлийн албан тушаалтан ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд үерийн нөхцөлийг өндрийн тоон загвар ашиглан тандалт судалгаа хийж байна. Энэхүү тандалт судалгаагаар үүссэн бодит үерийн нөхцөл байдлыг зохиомол үерийн тооцоололтой харьцуулан судалж байгаа юм.

Тодруулбал, зургаадугаар сарын сүүлчээр орсон борооны улмаас Улаанбаатар хот орчмын Туул голын үерийн аюултай түвшин 82 см-ээр давж үерлэсэн. Тэгвэл үерийн аюултай түвшин 100 см, 200 см-ээр давж үерлэсэн тохиолдолд Улаанбаатар хотын аль байршилд, ямар хэмжээний талбай усанд автах эрсдэлийг тооцоолох туршилт судалгааны ажлыг хийж байгаа юм.

Тандалт судалгаанд үндэслэн Онцгой байдлын Шуурхай штабаас эрсдэл бүхий байршлуудад урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг оновчтой, зөв зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ. 

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа