- Сэтгүүлч
- 2020/09/16
- 1067
Хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуур боловсруулах багийг чадавхжууллаа
Боловсролын үнэлгээний төвөөс Азийн хөгжлийн банкны “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах” төслийн санхүүжилтээр гадаад, дотоодын зөвлөхүүдтэй хамтран ажиллаж “Хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуур боловсруулах багийн гишүүдийг чадавхжуулах” сургалтыг 2020 оны 09 дүгээр сарын 11-13-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад БШУЯ, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, МУИС, МУБИС, ЕБС-ийн багш нарын төлөөлөл 90 эрдэмтэн багш нар хамрагдсан бөгөөд цаашид шалгуур боловсруулах шатанд 5 удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулах юм.
Тус сургалт, семинараар хичээл, сургалтын үр дүнг хэрхэн үнэлэх, олон улсын арга аргачлал, туршлагыг өөрийн орны сургалтын хөтөлбөрт нийцүүлэн хэрхэн боловсруулах талаар мэдээлэл өгч дадлага ажлыг гүйцэтгэн, судлагдахууны онцлогтой хэрхэн уялдаж байгаа талаар багууд харилцан ярилцаж санал бодлоо хуваалцсан болно. Сургалтын эцсийн үр дүн нь хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуурыг боловсролын түвшин, судлагдахуун, анги, нэгж тус бүрээр боловсруулах юм.
Санал болгох
-
Үндсэн хуулийн түүхэн хөгжил, хуульт ёсны үнэт зүйл, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хөгжлийн чиг хандлагыг иргэн бүрд ойлгуулан таниулах, Үндсэн хуулиа т...
Сэтгэгдэл