Баяжуулах үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжүүд хэвийн ажиллаж, ажиллагчид үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдийг оны эхний найман сарын байдлаар давуулан биелүүллээ.  Энэ онд хийхээр төлөвлөсөн их засварын 18 ажлаас эхний найман сарын байдлаар 12 ажил гүйцэтгэжээ. “Ковид-19” цар тахалтай холбоотойгоор гаднын мэргэжилтнүүдтэй хамтран хийх ажлууд хүлээгдэж буй бөгөөд үйлдвэрлэлийн үндсэн тоног төхөөрөмжийн шинэчлэлийн талаар Баяжуулах үйлдвэрийн Механикийн албаны дарга Б.Болор-Эрдэнээс тодруулахад, “ММС 90х30А тээрэм болон ¹10, ¹1а конвейеруудын хөтлөх механизмыг Герман улсын “SEW EURODRIVE” компанийн хөтлөх механизмаар шинэчлэх, КМД-3000Т2-ДП бутлуурыг “Меtso” компанийн MP-800 бутлуураар солих бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Сүүлийн үеийн дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлснээр ажлын байрны аюул, эрсдэл тодорхой хэмжээгээр буурсан. Нөгөө талаас шинэчлэлийн хүрээнд засвар үйлчилгээ хийх багаж хэрэгсэл давхар шинэчлэгдэж ажилчдын мэдлэг боловсролд эергээр нөлөөлж байна. Бид зөвхөн үйлдвэрлэлийн үзүүлэлтүүдийг сайжруулах бус ажилчдад илүү аюулгүй тоног төхөөрөмж сонгоход түлхүү анхаарч ажилладаг. Тухайлбал, Өөрөө нунтаглах хэсгийн тээрмийн хуяг солих ажлыг бүрэн механикжуулснаар  засварын үеийн аюул эрсдэл буурна. Оны сүүлчээр шаардлагатай тоног төхөөрөмж нь ирэх төлөвлөгөөтэй байна” гэв.
Т.БАТЧУЛУУН
ФОТО: Б.БАТТӨГС

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа