- Сэтгүүлч
- 2020/09/17
- 530
Эзэнгүй байсан айлд хий дэлбэрчээ
Эзэнгүй байсан айлд 220 граммаар савласан хий дэлбэрсэн байна. Тус айл тоггүй байх үедээ жижиг аяны зориулалтын хийн плиткыг цахилгаан плитка дээр байрлуулан ашиглаж байсан ба эзэнгүй байх үед тог ирж савтай хийг халааснаас хий дэлбэрчээ. Айлын хоёр цонх бүрэн хагарч эвдэрсэн байна.
Хийн плитка ажиллуулахдаа:
-Плитканы бүх хаалтууд хаалттай эсэх, өрөө тасалгаанд хий алдагдсан эсэхийг заавал шалгах хэрэгтэй
-Плиткийг ашигласны дараа хийн плитканы хаалтуудыг гүйцэд хаах хэрэгтэ
-Плиткийг үргэлж цэвэр байлгах, ялангуяа халаах хошууг бохирдохоос хамгаалж байх
Хориглох зүйлс:
-Бага насны хүүхэд болон аюулгүй ажиллагааны заавартай танилцаагүй хүн ажиллуулахыг хориглоно
-Тулгагүй плитка дээр сав тавихыг хориглоно
-Плитканы хаалтууд нээлттэй үед баллоны хаалтыг онгойлгохыг хориглоно
-Холбох хоолой, хаалтуудыг хатуу биетээр цохиж гэмтээх, хаалтын бариулыг түлхүүр бахь гэх мэт зориулалтын бус зүйлээр эргүүлэхийг хориглоно.
-Асаалттай байгаа плиткийг хараа хяналтгүй орхихыг хориглоно. Учир нь буцлаж байгаа шингэн зүйлс нь дэвэрсэн үед плитка унтарч хий алдагдаж дахин асаахад дэлбэрэлт үүсч болзошгүй мөн тос дэврэх үед гал түймэр гарах аюултай !!!
-Плитка дээр тулганы голчийн хэмжээнээс илүү буюу хэт хүнд зүйл (25 кг-аас илүү) тавихыг хориглоно.
-Ямар нэг засварын ажил хийх, плитканы бүтцийг дур мэдэн өөрчлөхийг хориглоно
-Шингэрүүлсэн шатдаг хий алдагдсан байранд гэрэлтүүлэх болон өөр бусад зорилгоор шүдэнз, асаагуур асаах, гэрлийн утраалга дарах, залгуурт цахилгаан хэрэгсэл залгаж болохгүй.
Эх сурвалж: НМХГ
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл