Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Нидерландын Олон улсын харилцааны Клингендал академитай хамтран ажиллаж эхэлсний 30 жилийн ойн хүрээнд Монгол Улсад айлчилж буй тус хүрээлэнгийн захирал Рон Тоныг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Л.Мөнхтүшиг дарга Нидерландын Хаант Улс нь Европын Холбоо дахь манай чухал түнш болохыг дурдаж, тэр дундаа Клингендал академитай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаагаар дамжуулж хоёр улсын харилцаа, залуус хороондын хамтын ажиллагаа бэхжиж буйг онцлов.

Клингендал академи нь Монгол Улсын залуу дипломатуудын чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглэж, эдүгээ манай 100 гаруй дипломатууд Клингендал академид суралцсан болохыг дурдаж, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Клингендал академийн захирлын айлчлалын хүрээнд “Дипломат албаны сургалтын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам болон Клингендал академи/ Нидерландын Олон улсын харилцааны хүрээлэн хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурав.

Тус баримт бичгийн хүрээнд дипломат албаны сургалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх нөхцөлийг шинэчилж сайжруулах, монголын дипломатуудыг илүү өргөн хүрээнд мэргэшүүлэх сургалтад хамруулах юм гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа