"Парис 2024" зуны XXXIII Олимпын наадмын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд өрсөлдөж байгаа ОУХМ М.Энхжаргал өнөөдөр Дэлхийн аварга, Туркийн тамирчин Хатис Акбастай хүрэл медалийн төлөө тулалдана.

Тэрбээр хоёр дахь тулаанаа  Румыны тамирчин, 32 настай, 2022 оны ДАШТ-ний мөнгөн медальт, 2024 оны ЕАШТ-ний мөнгөн медальт Ленута Лекрамиоаратай хийж, 4:1 харьцаатай ялалт байгуулсан юм.

Мөн урт бууны 50 метрийн 3x20 буюу гурван байрлалаас буудах дасгалд Олон улсын хэмжээний мастер Оюунбатын Есүгэн өрсөлдөнө. Түүний хувьд энэ олимпын наадмын 3 дахь дасгалдаа цэц мэргэнээ сорих юм.

Олон улсын хэмжээний мастер Б.Отгонболд чансаа тогтоох харваанд 54 байрт шалгарч Мексикийн тамирчин Матиас Грандетэй эхний тойрогт таарсан.Тэрбээр өнөөдөр цэц мэргэнээ сорино.

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг-ын жинд Олон улсын хэмжээний мастер Отгонбаярын Хүслэн зодоглоно. Энэ удаагийн олимпын наадамд оролцож байгаа манай улсын хамгийн залуу /19 настай/ хоёр тамирчны нэг О.Хүслэнгийн эхний өрсөлдөгч нь хоёр дахь олимпын наадамдаа оролцож буй 10 удаа дэлхийн аваргад өрсөлдсөн 34 настай Эквадор улсын тамирчин Ванесса Чала байх юм.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа