Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Төв Ази, ОХУ, Монголыг хариуцсан захирал Андре Күүсвик, Монгол дахь Суурин төлөөлөгч Ханнес Такаш болон бусад төлөөлөгчидтэй 2020 оны есдүгээр сарын 15-ны өдөр цахим уулзалт хийв.

Талууд уулзалтаар Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр Монгол Улсад хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын өргөтгөлийн төслийн хэрэгжилтийн явц байдал, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Сайд Л.Халтар төслийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй ажлууд, төслийн зам барилгын ажлын гүйцэтгэгчдийн сонгон шалгаруулалт, төслийн Зөвлөхүүдийн сонгон шалгаруулалтын явц байдал зэрэг олон асуудлуудын талаар мэдээлэл өгч банкны зүгээс авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээ, анхаарах асуудлууд дээр санал бодлоо хуваалцан төслийн хэрэгжилтийг түргэтгэн 2020 оны 9 дүгээр сард багтаан төслийн эхний багцын барилгын ажлыг эхлүүлэх талаар санал хүсэлтээ илэрхийлэв.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зүгээс төслийг эхлүүлэхэд шаардлагатай шат дамжлагуудыг гүйцэтгэхтэй холбоотой яамны талаас болон банкны зүгээс хийж байгаа болон авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээнүүдийн талаар сайдад дэлгэрэнгүй танилцуулж төслийг хамгийн ойрын хугацаанд эхлүүлэх талаар анхаарч хамтран ажиллахаа илэрхийлэв.

Мөн талууд цаашид Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж болохуйц төмөр зам болон авто замын төслүүдийн талаар ярилцав.

Эх сурвалж: ЗТХЯ

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа