- Сэтгүүлч
- 2024/08/30
- 308
Орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд зорчвол төлбөр төлнө
Есдүгээр сарын 1-нээс орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд 5000 төгрөг төлнө. Улаанбаатар хотод зорчих тээврийн хэрэгслийн тоог бууруулах зорилгоор НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан.
Тодруулбал, уг тогтоолд орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цаг буюу хоёр өдөр зорчвол 1000 төгрөг төлнө.
Харин 48 цагаас дээш хугацаанд зорчвол хоног тутамд буюу 24 цаг тутамд 5000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн юм. Уг тогтоол ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ гэж Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.
Санал болгох
-
НИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн дарга А.Баяр Нийслэлийн онцгой байдлын газарт ажиллаж, алба хаагчидтай уулзлаа.


Сэтгэгдэл