
- Сэтгүүлч
- 2024/08/30
- 311
Хяналт шалгалт үргэлжилж байна
Нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн сангийн хушин ой зонхилон ургасан Баянзүрх дүүргийн 20, 33, 35, Сүхбаатар дүүргийн 19, 20, Сонгинохайрхан дүүргийн 21, 42 дугаар хорооны нутаг дэвсгэрт ойн дагалт баялаг болох хуш модны самрыг болц гүйцээгүй үед нь бэлтгэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчил үйлдсэн этгээдүүдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэх хяналт шалгалтын ажлыг наймдугаар сарын 26-ны өдрөөс Экологийн цагдаагийн албатай хамтран эхлүүлээд байна.
Хяналт шалгалтаар хууль бусаар хуш модны болц гүйцээгүй самар түүж бэлтгэсэн, бэлтгэхээр завдсан 24 отогт байрлаж байсан 97 иргэдийг орчны хог хаягдлыг нь цэвэрлүүлэн уулнаас буулгаж, 34 шуудай Сибирь хушны үр, идээг хууль бусаар тээвэрлэсэн гэмт хэргийн шинжтэй 3 үйлдлийг илрүүлэн Экологийн цагдаагийн албанд шилжүүлээд байна.
Мөн иргэдээс байгаль орчны эсрэг зөрчлийн шинжтэй мэдээллийг Нийслэлийн Байгаль орчны газрын 72720303 дугаарын утсанд болон байгууллагын фейсбүүк хуудасны чатаар авч ирүүлсэн мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэж эргэн мэдэгдэж байна гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.
Санал болгох
-
Энэ оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд “Телеграммаар даалгавар биелүүлж, мөнгө шилжүүлээд залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн бай...
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 15-нд боллоо. “Олон улсын цоохор ирвэсийн холбоонд Монгол Улс элсэхийг дэмжих тухай” Засгий...
Сэтгэгдэл