Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна.

2024 оны есдүгээр сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Говь болон зүүн аймгуудын нутгааар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 3-8 метр. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнодын тал нутгаар 14-19 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-17 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 14-16 хэм дулаан байна.


2024 оны есдүгээр сарын 05-наас 2024 оны есдүгээр сарын 09-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 8-нд Хангай, Хөвсгөл, Эг, Үүр, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно. Салхи 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд Алтайн салбар уулс болон тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 5-наас ихэнх нутгаар дулаарч Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байн

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа