
- Сэтгүүлч
- 2024/09/06
- 227
“Цайны их зам” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын нутаг дэвсгэрээр нийтдээ 14 000 км үргэлжилдэг “Цайны их зам”-ын түүх, цайны соёлыг Монголын үзэгчдэд таниулах зорилгоор БНХАУ-ын Хүбэй мужийн музей, Монголын Үндэсний музей хамтран “Цайны их зам” тусгай үзэсгэлэнг зохион байгуулж үзэгч олонд толилуулж байна.
Үзэсгэлэнг Монгол Улсын Соёл, Спорт, Аялал жуулчлал,Залуучуудын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн захирал Ли Жи, Монголын Үндэсний музейн захирал Г.Энхбат, Хятадын Хүбэй мужийн музейн дэд захирал Ли Жи нар нээж нээлтийн үг хэллээ.
Хятадаас эхлэлтэй цайны замын өртөө хотууд, Хятад, Монгол, Оросын цайны өв соёл, түүхийн дурсгал, цайны замаар тээвэрлэгдсэн соёлын уламжлалыг бүхэлд нь илэрхийлэх гэрэл зураг, тайлбар бичвэр, баримтат кино бүхий тусгай үзэсгэлэнг Монгол улсад анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Үзэсгэлэн 2024 оны есдүгээр сарын 4-нөөс 10 дугаар сарын 3-ныг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй ажиллана гэж Монголын Үндэсний музейгээс мэдээллээ.
Санал болгох
-
Энэ оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд “Телеграммаар даалгавар биелүүлж, мөнгө шилжүүлээд залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн бай...
-
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны аравдугаар сарын 15-нд боллоо. “Олон улсын цоохор ирвэсийн холбоонд Монгол Улс элсэхийг дэмжих тухай” Засгий...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл