- Сэтгүүлч
- 2024/09/12
- 300
Прага хотын амьтны хүрээлэн Дорнод аймагт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Прага хотын амьтны хүрээлэн говь, хуурай хээрийн экосистемийн бүс нутгийн үнэлгээ хийх, улсын хэмжээнд экологийн хувьд ач холбогдолтой, хамгаалах шаардлагатай газар нутгийг тогтоох судалгаа гүйцэтгэх, газар нутгийг тусгай хамгаалалтад авахад шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, байгаль хамгаалах шинэлэг арга хэлбэрийг нэвтрүүлэх, Дорнод аймгийн Халх гол сумын дэвсгэрт орших Нөмрөгийн дархан цаазат газрын Сүмийн хоолой гэх газар тахь нутагшуулахаар бэлтгэлээ хангаж байна.
Уулзалтын үеэр тахь нутагшуулах төсөл болон зэрлэг ан амьтан хамгаалал, байгаль орчны салбарт хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.
Прага хотын амьтны хүрээлэн 30 гаруй жилийн турш Говийн их дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлж, хамгаалалтын захиргааны материаллаг баазыг сайжруулах, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх зэрэг чиглэлээр ажиллаж байгаад Тамгын газрын дарга Г.Занданшатар талархал илэрхийллээ.
1998 онд Прага хотын амьтны хүрээлэнгээс тахийн нэг азарга, хоёр гүүг Говийн их дархан цаазат газарт авчирсан түүхтэй.
Мөн Хустайн нуруу, Хомын тал зэрэг газарт төсөл хэрэгжүүлсний дүнд тоо толгой нь өсөж, одоо 1,000 орчим тахь уугуул нутагтаа нутагшаад байна.

Санал болгох
-
Эрчим хүчний сайд Б.Найдалаа Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав.
-
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Хурлыг зохион ...


Сэтгэгдэл