Монгол хүний нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх эрх ашгийг нэн тэргүүнд тавина
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул Японы Олон Улсын хүний нөөцийн менежментийн нийгэмлэгийн захирал Икеда Хидэто тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Япон Улсын тусгай ур чадвартай ажилтан авах тогтолцооны шинэчлэлийн талаар санал солилцлоо.
Япон улсаас Монгол Улсад техникийн ур чадварыг шилжүүлэх зорилгоор 2020 онд санамж бичиг байгуулан ур чадварын дадлагажигчийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Түүнээс хойш зөвшөөрөгдсөн 10 салбарт 394 иргэн шаардлага хангаж, Япон Улсад тусгай ур чадвартай ажилтнаар илгээгдсэн байна. Мөн эрх авсан байгууллагуудаар дамжин 6900 хүн зуучлагдсан байна.
Япон улс гадаад улс орноос ур чадвартай ажилтан авах тогтолцоогоо шинэчилж, сургах, мэргэшүүлэхэд анхаардаг болсон. Мөн нийгмийн баталгаа, аюулгүй байдал, хөдөлмөрийн орчин нөхцөл, цалин хөлс, урамшуулалд ахиц гарсан талаар төлөөлөгчид танилцуулсан.
Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул, “Гадаадад ажил хөдөлмөр эрхэлж буй монголчуудын эрх ашиг зөрчигдөх тохиолдол цөөнгүй гардаг. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс монгол хүний нийгмийн баталгаа, хөдөлмөрлөх эрх ашгийг нэн тэргүүнд тавина. Япон Улсад ур чадвартай дадлагажигч илгээхээр яамнаас эрх авсан байгууллагуудын үйл ажиллагаанд ямар нэг хориг саад тавихгүй, Япон Улсад ур чадвартай ажилтан илгээх үйл ажиллагааг санамж бичиг, хууль журмын хүрээнд үргэлжлүүлнэ” гэлээ гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл