Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох авто замын хөдөлгөөнийг 11 сард нээх үүрэг өглөө
Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Толгойтын авто замыг Ард аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлгийг “Содон” хороололтой холбох 6 эгнээ бүхий 3.9 км авто замын ажлыг өнгөрсөн 2022 онд эхлүүлсэн. 31 метр урт гүүр, 4 нүхэн гарцтай тус замын гүйцэтгэгчээр “Монгол зам групп” ХХК, “Ганбүрд” ХХК ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд дээрх авто замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэхээр 360 гаруй нэгж талбарын газрыг чөлөөлсөн.
Өнөөдрийн байдлаар гүүрийн цутгалт бүрэн дууссан, далангийн болон түшиц хана цутгалтын ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар тухайн байршилд ажиллаж, гүйцэтгэгч компанид ирэх 11 сард авто замын хөдөлгөөнийг нээх үүрэг өглөө.
Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд тус замын бүтээн байгуулалтыг хийхийн тулд цахилгаан, дулааны шугам хоолойг шилжүүлэх, айлуудын газар чөлөөлсөн. Гэсэн ч авто замын бүтээн байгуулалтын явцад далангийн бэхэлгээний нэмэлт зардал, 280 метр дулааны шугамыг шилжүүлэх, худаг нүүлгэх, иргэн “Ч”-н газрыг чөлөөлөх зэрэг асуудлууд тулгарч байна. Энэ бүх асуудлыг энэ сарны 30-ны өдрийн дотор шийдвэрлэж, ирэх 11 дүгээр сард багтаан хучилтын ажлыг гүйцэтгэж, хөдөлгөөнийг нээнэ. Үүнээс гадна тухайн байршилд 24 цагийн камерыг байршуулж иргэд, олон нийтийн хяналтыг тавина” гэв.
Санал болгох
-
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
-
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна...
Сэтгэгдэл