Иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч байна
Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны харьяа Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын албан хаагчид ажиллаж байна.
Тэд энэ сарын 19-24-ний өдрийг дуустал буюу ажлын дөрвөн өдөр өөрсдийн чиг үүрэгт хамаарах асуудлаар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллана.
Иргэн таньд тэтгэвэр, тэтгэмж мөн төрөөс үзүүлж байгаа халамжийн үйлчилгээтэй холбоотой асуух зүйл байвал 11-11 төвд ирж хариуцсан албан хаагчаас мэдээлэл авах боломжтой гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Санал болгох
-
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ашхабад хотын олон улсын нисэх онг...
-
Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Богд уулын арын авто зам, Скай ресортооc Их тэнгэр хүртэлх авто замыг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 06:00 цагаас 2024 оны ...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл