- Сэтгүүлч
- 2024/09/23
- 355
Өмнөд бүсийн офицер бүрэлдэхүүний команд штабын сургууль эхэллээ
Онцгой байдлын ерөнхий газраас зохион байгуулж байгаа Өмнөд бүсийн офицер бүрэлдэхүүний команд штабын сургууль Өмнөговь аймагт эхэллээ.
Сургуулийн удирдагчаар ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр ажиллаж байгаа бөгөөд Өмнөговь, Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 60 гаруй алба хаагч хамрагдаж байна.
Энэ сарын 27-ныг хүртэл үргэлжлэх тус сургалтаар Өмнөд бүсийн Онцгой байдлын байгууллагын удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах чадавхыг нэмэгдүүлэх, хүн хүч хэрэгслийн боломжийг тодорхойлох, тооцоолох, удирдлага, төлөвлөлтийн баримт бичгийг боловсронгуй болгох, байрзүйн зураг хөтлөлтийг сайжруулах, хээрийн нөхцөлд ажиллах бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр танхимын болон дадлага сургуулийг зохион байгуулах юм гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Санал болгох
-
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн зуны дунд Хөх морь сарын шинийн есөн буюу 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Бурхан Халдун хайрхны тэнгэ...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл