Балбад хөрсний гулгалтын улмаас 170 иргэн амь насаа алдаж, усан цахилгаан станцууд эвдэрчээ
Балбад сүүлийн гурван өдрийн турш үргэлжлэн орсон аадар борооны улмаас үер, хөрсний гулгалт болж, тус улсын усан цахилгаан станц, усжуулалтын байгууламжууд эвдэрч, урьдчилсан байдлаар 4.4 тэрбум рупи буюу 32.6 сая ам.долларын хохирол учраад байна.
Тус улсын албаныхны мэдээлснээр үерийн улмаас 625.96 МВт хүчин чадалтай ажиллаж байсан 11 усан цахилгаан станц эвдэрч, үйл ажиллагаа нь бүрэн зогсоход хүрсэн бол баригдаж байгаа 15 усан цахилгаан станц эвдэрсэн байна.
Мөн нийт 1100 МВт-ын хүчин чадлын дамжуулалт зогссон бөгөөд энэ нь тус улсад ажиллаж байгаа цахилгаан станцуудын нийт хүчин чадлын гуравны нэг нь юм.
Орон нутгийн цагаар ням гарагийн орой үер, хөрсний гулгалтын улмаас 170 иргэн амь насаа алдаж, 111 хүн гэмтэж бэртэн, 42 хүн сураггүй алга болж, 4000 орчим оршин суугчийг нүүлгэн шилжүүлсэн гэж тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлжээ.
Санал болгох
-
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 15-30 см-ийн зузаан цас орж, 80 км/цагийн хурдтай цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан бай...
-
Филлипин улсын Квирино мужийн Нагтипунан орчимд “Пепито” нэртэй супер хар салхи арваннэгдүгээр сарын 17-нд 305 км/цагийн хурдтай шуурсан талаар тус улсын Аг...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл