- Сэтгүүлч
- 2020/09/22
- 1361
Д.Сүхбаатар жанжны дурсгалын самбарыг шинэчлэх ёслолын ажиллагаа болов
1920 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Эрхүүгийн Губерины Коммунист /Б/ намын III бага хуралд жанжин Д.Сүхбаатар оролцон үг хэлсний түүхэн дурсгалд зориулан уг хуралдаан болж байсан, одоогийн Эрхүү хотын Филармонийн байрны хананд 1965 онд босгосон дурсгалын самбарыг шинэчлэн ёслол 2020 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Эрхүү хотод боллоо.
Ёслолын ажиллагаанд Оросын талаас Эрхүү хотын даргын орлогч бөгөөд хотын нийгмийн бодлого, соёлын хорооны дарга В.В.Барышников, ОХУ-ын ГХЯ-ны Эрхүү хот дахь Төлөөлөгчийн газрын ахлах мэргэжилтэн К.И.Чеботарев, Монголын талаас Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын үүрэг гүйцэтгэгч, зөвлөх Ч.Жаргалсайхан тэргүүтэй албаны бусад хүмүүс оролцов.
Дурсгалын самбар шинэчлэх ажил нь Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар байгуулагдсаны 50 жилийн ойг угтсан цуврал арга хэмжээнүүдийн эхлэл болов.
Санал болгох
-
“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-т нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва, Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгс, нийслэлийн Замын хөгжлийн...
-
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах шийдвэрийг зургаадугаар сарын 19-нд...


Сэтгэгдэл