- Сэтгүүлч
- 2024/10/14
- 408
“Монгол Улсын 2025 оны төсвийн төлөвлөлт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Төсвийн тогтвортой байдлын зөвлөл, Нээлттэй нийгэм форумтай хамтран Монгол Улсын 2025 оны төсвийн талаар олон нийтийн хэлэлцүүлгийг 2024 Оны аравдугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Сангийн яамнаас "2025 оны төсвийн төслийн төлөвлөлт"-ийн талаар, Үндэсний аудитын газраас "2025 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлт", Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс "2025 оны төсвийн төслийн талаар гаргасан дүгнэлт", Авилгатай тэмцэх газраас “Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрт тусгагдсан төслийн төлөвлөлт, хэрэгжүүлэлтийн үе шатанд үүсэж болзошгүй авилга, ашиг сонирхлын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар тусгагдсан зорилтууд", судлаач С.Баттулга “Монгол Улсын 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтын шилжих төслүүдийн төсөвт өртгийн төлөвлөлтийн байдалд хийсэн дүн шинжилгээ”-ний талаар тус тус танилцуулав.
Хэлэлцүүлэгт их, дээд сургуулийн эрдэмтэн багш, судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд, иргэдийн төлөөлөл оролцож, санал солилцлоо.
Ташрамд дурдахад, өнгөрсөн оны долдугаар сард Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу жил бүрийн төсөв болон Төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг ийнхүү олон нийтээр нээлттэй хэлэлцүүлж байгаа юм.

Санал болгох
-
Эрчим хүчний сайд Б.Найдалаа Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэлийг хүлээн авч уулзав.
-
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Хурлыг зохион ...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сэтгэгдэл