- Сэтгүүлч
- 2024/10/16
- 349
Малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийж байна
Дорнод аймгийн Мал эмнэлгийн газраас цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Дорнод аймгийн хэмжээнд малын халдварт 9 төрлийн өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтад нийт 288.4 мянган толгой мал, амьтныг хамруулахаас 243.8 мянган толгойг хамруулж, 84.5 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
Баяндун, Дашбалбар, Чойбалсан, Булган, Хэрлэн, Матад, Сэргэлэн, Баянтүмэн суманд “Боом” өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг хийж дуусгаад байна.
Мөн гоц халдварт “Хонины цэцэг” өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад нийт 1.892.031 толгой хонь хамруулахаас 1.672.983 толгой хонийг, малын зооноз халдварт “Бруцеллёз” өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад нийт 7.828.627 толгой төл малыг хамруулахаас 2.408.429 толгой төл мал хамруулан ажиллаж байна гэж Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
Санал болгох
-
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны уйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Эрүүл монгол хүн" зорилгыг хэрэгжүүлэх, нийгмийн ...
-
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн 2025 оны 11 дүгээр сарын олголтын хуваарийг танилцуулж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.


Сэтгэгдэл