Чингэлтэй дүүрэг, 13, 15, 16-р хороо, Хайлаастын авто замын засвар шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг, Хайлаастын шинэ эцсээс хуучин эцэс хүртэлх авто замыг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 22:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, засварлана.
 
Хоёрдугаар хэсэг Хайлаастын хуучин эцсээс 17-н уулзвар хүртэлх авто замыг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж,  засварлана.
 
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
 
 
Эх сурвалж: Нийслэлийн Замын хөгжлийн газар

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа