Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 21-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваа гүвээнд мөстөлт, халтиргаа, гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2024 оны аравдугаар сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж цасан шуурга шуурна.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 5-10 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасана, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 2-4 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасана, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 3-5 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасана, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 3-5 хэм хүйтэн байна.


2024 оны аравдугаар сарын 22-ноос 2024 оны аравдугаар сарын 26-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 24-нд Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар, 25-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 4-9 хэм, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз голын хөндийгөөр 10-15 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 22-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Санал болгох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Сурталчилгаа

Politic News

Сурталчилгаа