- Сэтгүүлч
- 2020/09/21
- 637
"Тогтвортой хөгжлийн боловсрол-II" төслийн нээлт боллоо
Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Байгаль орчин аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Боловсрол, Шинжлэх Ухааны яам (БШУЯ), Боловсролын Хүрээлэн болон Байгаль орчны Мэдээлэл сургалтын төв ТББ-тай хамтран Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн 2-р үе шатыг хэрэгжүүлж эхэллээ.
Энэхүү төслийг 2020-2022 онд хэрэгжүүлэх бөгөөд төслийн 1 дүгээр үе шатны үр дүн, ололт амжилтыг бататгах, Тогтвортой хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг интеграцчилах үйл ажиллагааг улам бүр сайжруулан бэхжүүлэхэд чиглэгдэнэ.
Төслийн нээлтийн үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд, Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар, Швейцарын Хамтын ажиллагааны газрын дарга Стефани Бурри, төслийн зорилтот аймаг, дүүргийн Засаг дарга нар, төслийг хэрэгжүүлэгч байгууллагууд болон мэргэжлийн байгууллагуудын удирдлагуудын төлөөлөл оролцлоо.
Тогтвортой хөгжлийн боловсрол төслийн 2-р үе шатнй зорилго бол “Тогтвортой хөгжлийн боловсролоор дамжуулан Монгол Улсын иргэдэд байгаль орчин, нийгэм, эдийн засгийн хариуцлагатай, тэгш хүртээмжтэй, тогтвортой ирээдүйг бий болгоход дэмжлэг үзүүлэх”-д оршиж байна. Тогтвортой хөгжлийн боловсролын талаарх мэдлэг чадварыг бататгаж, чадавхжуулах болон цаашид тогтвортой хэрэгжүүлэх арга замыг бэхжүүлэхийг гол болгож байна.
Төслийг үндэсний түвшинд Боловсролын хүрээлэн, харин орон нутагт Байгаль орчны, Мэдээлэл сургалтын төв ТББ нийт зургаан зорилтот аймагт хэрэгжүүлнэ.
Санал болгох
-
Үндсэн хуулийн түүхэн хөгжил, хуульт ёсны үнэт зүйл, нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хөгжлийн чиг хандлагыг иргэн бүрд ойлгуулан таниулах, Үндсэн хуулиа т...
Сэтгэгдэл