УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Санхүүгийн Зохицуулах Хороонд ажиллалаа
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн хамт 2024 оны аравдугаар сарын 22-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хууль, эрх зүйн “гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд хэм, хэмжээний зохицуулалтыг хуулиар, бусад үйл ажиллагааны шинж чанартай асуудлыг холбогдох журмаар зохицуулах, орон нутагт амьдарч буй иргэдэд санхүүгийн олон төрөлт үйлчилгээг хүргэх хүртээмжийг нэмэгдүүлэх мөн ногоон санхүүжилтийн салбарыг хөгжүүлэхэд анхаарч ажиллахыг онцолсон юм.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан үүний дараа санхүүгийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, салбаруудад хэрэгжүүлж буй бодлого зохицуулалт, онцлох ажлуудынхаа талаар товч мэдээлэл танилцуулав. Сүүлийн жилүүдэд холбогдох хуулиудад орсон нэмэлт өөрчлөлт, шинээр батлагдсан эрх зүйн орчинтой холбоотойгоор хорооны чиг үүрэг нэмэгдэж нийт 11 салбарт хамаарах 6370 зохицуулалттай этгээдэд хяналт, зохицуулалт тавьж ажиллаж байна. Зохицуулалттай салбарын үнэлгээ ДНБ-ийн 27.8 хувьтай тэнцэх хэмжээнд өргөжин хөгжсөн бөгөөд тэр дундаа хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд тогтмол өндөр өсөлтийг үзүүлж байна. Тухайлбал системийн нөлөө бүхий банкууд, төрийн өмчит компаниудын хувьчлал амжилттай хэрэгжиж хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 5.9 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 2.2 дахин өсөөд байна.
Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан ААНОАТТХ, ХХОАТХ-иудад нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд уг өөрчлөлтөөр гадаадын хөрөнгө оруулагчийн албан татвар ногдох орлогыг дотоодын хөрөнгө оруулагчтай ижил тэнцүү, ялгаваргүй байдлаар суутган тооцох, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчаас үл хамааран үнэт цаас борлуулсны орлогод ногдох албан татварыг 2024-2026 онд 90 хувиар, 2027-2029 онд 50 хувиар тус тус хөнгөлөх хуулийн зохицуулалт бий болсон. Мөн дотоодын хөрөнгийн зах зээлийг олон улсын түвшинд гаргах, Ази, Номхон далайн орнуудын хөрөнгийн зах зээлтэй холбох, компаниудыг гадаадын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх, хадгаламжийн бичиг гаргах, гадаадын хөрөнгө оруулагчийг татах зорилгоор “Mongolia’s Capital Market Connectivity: Hong Kong”, “Shangai” цуврал арга хэмжээг зохион байгуулсан. Түүнчлэн даатгалын салбарыг хөгжүүлэх чиглэлд даатгалын багц хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, үзэл баримтлалыг батлуулсан бөгөөд хуулиуд шинэчлэн батлагдсанаар урт хугацаат даатгал, давхар даатгал, болон заавал даатгалын харилцааг хөгжүүлэх эрх зүйн орчин сайжирна гэсэн хүлээлттэй байна. Мөн ногоон санхүүгийн салбар болон цахим технологид суурилсан санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд хэрхэн ажиллаж байгаа талаар танилцуулав.
Мэдээлэл, танилцуулгын дараа Эдийн засгийн байнгын хорооны гишүүд хорооны удирдлагуудаас холбогдох асуудлуудын талаар тодруулга, хариулт авлаа. Үүний зэрэгцээ санхүүгийн салбар сүүлийн жилүүдэд өндөр өсөлтийг үзүүлэхийн зэрэгцээ мөнгө угаах өндөр эрсдэлтэй орнуудын саарал жагсаалтаас түргэн хугацаанд гарахад Санхүүгийн зохицуулах хорооны оруулж буй хувь нэмрийг онцлон дурдаад цаашид энэ эрчээ алдалгүй ажиллахын зэрэгцээ салбарын хууль, эрх зүйн орчны шинэчлэлийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Сэтгэгдэл