Хэн нэгнийг архи уухыг тулган шаардахгүй байхыг уриалж байна
Архи арван хар мөртэй, савнаасаа бусдыг дийлдэг гэж монголчууд хэлэлцдэг. Тиймдээ ч хар ус гэлцдэг байх. Хэрэглээгээ хянаж чадаагүйгээс болж олон сайхан залуус амиа алдаж, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байгаа нь даан ч хайран...
Өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 30-ны өдөр “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сум дундын эрүүл мэндийн төвд хутгалуулсан хүн ирлээ” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 24 настай, эрэгтэй “М” нь хамт архидан согтуурсан 23 настай, эрэгтэй “Б”-г 2 удаа хутгалж гэмтээсэн байна.
Иймд иргэд та бүхэн архи, согтууруулах ундааг зохистой хэрэглэх, хэн нэгнийг хэрэглэхийг тулган шаардахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Санал болгох
-
Дорнод аймгийн прокурорын газраас энэ оны эхний арван сарын байдлаар төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд 74 иргэний хэрэг хянан шийдвэрлэ...
-
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн Давж заалдах шатны шүүх хурлын тов ирэх арваннэгдүгээр сарын 07-ны өдөр товлогдлоо. Тэрбээр шүүх хурлыг нээлттэй, ил тод явуулахыг хүссэ...
Сэтгэгдэл